Модон авдар

Модон авдар бол монгол айлын ахуйд эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн эд хогшил. Бид түүний уламжлалт хэв маяг, өнгө, хээг хадгалан урлаж байна. Сайн хатаасан модон эд анги, гар сийлбэр, төмөр угалзан чимэглэл, бат бөх нугас, түгжээ — авдар бүр удаан эдэлгээтэй, гэр орны чимэг болохоор бүтээгддэг. Гадаргууг уламжлалт улаан, хүрэн өнгөөр будаж, дээр нь алтлаг хээ буулгах нь түгээмэл. Гэр, зочны өрөө, оффис, дэлгүүрийн чимэглэлд, мөн хурим, ойн бэлэгт тохиромжтой. Хувцас хадгалах том авдраас эхлээд ширээн дээрх жижиг эрдэнэсийн хайрцаг хүртэл янз бүрийн хэмжээгээр захиалгаар хийнэ. Хүссэн хэмжээ, өнгө, хээгээ хэлж өгвөл тохирох загварыг зөвлөж өгнө.

1 бүтээгдэхүүн олдлоо

Түгээмэл асуулт

Ямар модоор хийдэг вэ?

Сайн хатаасан модон материал ашиглана. Тодорхой төрөл, зузааныг захиалгын хэмжээ, зориулалтаас хамааруулан сонгож, захиалга авахдаа тохирно.

Хэмжээгээ өөрөө хэлж болох уу?

Болно. Урт, өргөн, өндрөө хэлэхэд тэр хэмжээгээр хийнэ. Байрлуулах газрынхаа хэмжээг авчирвал хамгийн зөв.

Түгжээтэй хийдэг үү?

Тийм. Уламжлалт хэлбэрийн түгжээ, эсвэл орчин үеийн цоож суулгаж өгөх боломжтой.

Дотор нь тасалгаа, тавиур хийж болох уу?

Болно. Хувцас, ном, эд зүйл хадгалах зориулалтаас хамааруулан дотор бүтцийг тохируулна.

Чатаар холбогдох